Ачаалж байна...
Ачаалж байна...
Огноо: ___оны __ сарын __
1.1. Энэхүү нөхцөл нь БУБИ КОНСАЛТИНГ ХХК (цаашид "Үйлчилгээ үзүүлэгч")-ийн эзэмшиж, ажиллуулдаг VerdecX систем (цаашид "систем")-ээр үзүүлж буй хориг тулгах үйлчилгээг ашиглахтай холбоотой харилцааг зохицуулна.
1.2. Системд бүртгүүлсэн байгууллага (цаашид "Үйлчлүүлэгч" эсвэл "байгууллага") болон түүний ажилтнууд системийг ашигласнаар энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Үйлчилгээ үзүүлэгчтэй "Цахим үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ" байгуулсан байгууллагын хувьд энэхүү нөхцөл нь тус гэрээний салшгүй хэсэг болно.
1.3. Үйлчилгээ нь зөвхөн байгууллагад зориулагдсан. Хувь хүн бие даан бүртгүүлэх, үйлчилгээ авах боломжгүй.
1.4. Хувийн мэдээлэл, мэдээллийн аюулгүй байдлын асуудлыг Нууцлал ба мэдээллийн аюулгүй байдлын бодлогоор зохицуулах бөгөөд энэхүү нь нөхцөлийн салшгүй хэсэг болно.
1.5. Энэхүү нөхцөлийн хүчин төгөлдөр хувилбарыг системийн бүртгэлийн хэсгээс монгол хэлээр харах боломжтой.
1.6. Үйлчилгээг ашиглах дэлгэрэнгүй зааврыг системийн Гарын авлагаас харна уу.
1.7. Нэр томьёо:
| Нэр томьёо | Утга |
|---|---|
| Байгууллагын админ | Байгууллагын бүртгэл, ажилтнуудын эрх, багцын тохиргоог удирдах эрхтэй ажилтан |
| Хэрэглэгч | Байгууллагын харилцагчийн дугаараар бүртгүүлж системийг ашиглаж буй ажилтан |
| Шалгалт | Нэг харилцагчийн мэдээллийг хоригийн жагсаалттай тулгах нэг удаагийн үйлдэл |
| Тохирол | Шалгалтын үр дүнд илэрсэн, таны оруулсан мэдээлэлтэй төстэй жагсаалтын бичлэг |
| Тайлан | Тохирлын мэдээллийг баримтын дугаар, QR кодтойгоор хэвлэсэн баримт |
| Багц | Багцын төлбөр, багцад багтах шалгалтын тоо, задгай үнэ бүхий үйлчилгээний нөхцөл |
| Багцын сар | Багц идэвхжсэн (эсвэл сунгагдсан) өдрөөс эхлэн тоолох 30 хоног |
| Багцын төлбөр | Багцыг сар эсвэл жилээр ашиглахын тулд төлөх төлбөр |
| Задгай үнэ | Багцад багтсан шалгалтын тоо дууссаны дараа хийх нэг шалгалтын үнэ |
| Хэтэвч | Байгууллагын урьдчилан цэнэглэсэн, системийн төлбөрт зарцуулагдах үлдэгдэл |
| Нэмэлт жагсаалт | Багцад багтсан жагсаалтаас гадна тусад нь худалдан авах боломжтой хоригийн жагсаалт |
| Өөрийн жагсаалт | Байгууллагын админы үүсгэсэн дотоод жагсаалт |
| Үйлдлийн түүх | Системд хийгдсэн нэвтрэлт, шалгалт, хэвлэлт, төлбөр, эрхийн өөрчлөлт зэрэг үйлдлийн бүртгэл |
2.1. Хориг тулгах үйлчилгээ нь байгууллагын харилцагчийн мэдээллийг хоригийн жагсаалттай тулгаж, ижил төстэй этгээд байгаа эсэхийг илрүүлнэ. Шалгалтыг дараах жагсаалтаар хийнэ:
2.2. Жагсаалтуудыг албан ёсны эх сурвалжаас тогтмол автоматаар шинэчилнэ. Эх сурвалжийн талаас шалтгаалан шинэчлэлт түр хоцрох тохиолдол гарч болно.
2.3. Байгууллагын нэг харилцагчийг нэг удаа шалгах нь нэг шалгалтад тооцогдоно. Хэдэн жагсаалт сонгосноос эсвэл хэдэн тохирол гарснаас үл хамааран шалгалтын тоо нэгээр хасагдана. Файлаар олноор шалгахад харилцагч бүр тусдаа нэг шалгалтад тооцогдоно. Нэг харилцагчийг дахин шалгах үйлдэл нь шинэ шалгалтад тооцогдоно.
2.4. Шалгалт бүрийн оруулсан мэдээлэл болон тухайн үеийн үр дүн шалгалтын түүх хэсэгт өөрчлөгдөхгүйгээр хадгалагдана. Өмнөх үр дүнг дахин харах, тайланг дахин хэвлэх, QR кодыг уншуулахад шалгалтын тоо хасагдахгүй, төлбөр гарахгүй.
2.5. Тайлан бүр давхардаагүй дугаар, QR кодтой. QR код нь тухайн тайлан "Verdecx"системээс гарсан, өөрчлөгдөөгүй болохыг баталгаажуулна. Харин тухайн этгээдийн одоогийн болон ирээдүйн хоригийн байдлыг баталгаажуулахгүй.
2.6. QR кодоор нээгдэх баталгаажуулах хуудсыг системд нэвтрээгүй хэн ч харах боломжтой бөгөөд тайлан дахь байгууллагын нэр, шалгасан харилцагч, ажилтан, тохирсон этгээдийн мэдээлэл харагдана.
2.7. QR кодоор баталгаажсан тайланг зөвхөн хуулийн дагуу шаардлагатай этгээдэд өгөх, нийтэд ил байршуулахгүй байх нь үйлчлүүлэгч байгууллагын хариуцлага байна.
2.8. Хууль тогтоомжид заасан хугацаанд шалгалтын баримтыг хадгалах үүрэг үйлчлүүлэгч байгууллагад хамаарна.
3.1. Шалгалтын үр дүн нь шийдвэр гаргахад туслах мэдээлэл бөгөөд тухайн хүн, байгууллага хоригт байгаа эсэх талаарх эцсийн дүгнэлт биш.
3.2. Систем нэрийн бичлэгийн ялгаа, үсгийн алдааг харгалзан ижил төстэй нэрийг илрүүлдэг тул хоригт ороогүй этгээдийг илрүүлэх, эсвэл мэдээлэл дутуу оруулсан, өөр нэрээр бүртгэгдсэн, шаардлагатай жагсаалтыг сонгоогүй зэргээс шалтгаалан хоригт байгаа этгээдийг илрүүлэхгүй байх тохиолдол гарч болно.
3.3. "Тохирол олдсонгүй" гэх үр дүн нь тухайн этгээд аль ч хоригийн жагсаалтад байхгүй гэсэн баталгаа биш, зөвхөн сонгосон жагсаалтад тохирол илрээгүйг илэрхийлнэ. Шаардлагатай жагсаалт сонгогдсон эсэхийг системийг ашиглаж буй байгууллагын админ болон хэрэглэгч нягтална.
3.4. Төрөл, жагсаалт, тохирлын босгыг буруу сонгосон, мэдээллийг буруу, дутуу оруулснаас үүдсэн үр дүнг үйлчлүүлэгч байгууллага хариуцна.
3.5. Илэрсэн үр дүнг бусад баримт, мэдээлэлтэй тулгаж нягтлан, харилцагчтай харилцахаас татгалзах, гүйлгээ хийхгүй байх, хөрөнгө царцаах зэрэг эцсийн шийдвэрийг үйлчлүүлэгч байгууллага өөрийн дотоод журам болон хуулийн дагуу гаргана.
3.6. Үйлчлүүлэгч байгууллага нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон бусад холбогдох хууль, журмаар үйлчлүүлэгч байгууллагад ногдсон үүргээс энэхүү системийг ашигласанаар чөлөөлөгдөхгүй.
4.1. Байгууллагаа анх бүртгүүлсэн хүн байгууллагын админ болно. Бүртгүүлэхдээ байгууллагын мэдээллээ үнэн зөв, бүрэн оруулна.
4.2. Байгууллага бүр давхардаагүй харилцагчийн дугаартай. Ажилтнууд энэ дугаараар байгууллагад нэгдэж, хэрэглэгч эрхтэй болно.
4.3. Гэрээ байгуулаагүй байгууллага туршилтын журмаар үнэгүй багц ашиглах боломжтой ч хэрэглэгчийн тоо хязгаартай. Мөн хэтэвч цэнэглэх, төлбөртэй багц, нэмэлт жагсаалт авах, урамшуулал авах боломжгүй.
4.4. Үйлчлүүлэгч байгууллага гэрээ байгуулснаар энэхүү нөхцөлийн 4.3-т заасан хязгаарлалт нээгдэж, хэрэглэгчийн тоо хязгааргүй болно.
4.5. Байгууллагын бүх хэрэглэгч шалгалт хийх, байгууллагын шалгалтын түүх үзэх, тайлан хэвлэх, багц болон нэмэлт жагсаалт худалдан авах, сунгах, багц ахиулах, хэтэвч цэнэглэх эрхтэй.
4.6. Дараах үйлдлийг зөвхөн байгууллагын админ хийнэ:
4.7. Байгууллагын админ дараах үүргийг хүлээнэ:
4.8. Ажилтан бүр өөрийн эрхээр нэвтэрнэ. Нэг эрхээр олон хүн ажиллах, нэвтрэх мэдээллээ бусдад дамжуулахыг хориглоно. Байгууллагын хэрэглэгч ажилтны эрхээр хийгдсэн үйлдлийг үйлчлүүлэгч байгууллагын үйлдэлд тооцно.
4.9. Та өөрийн төхөөрөмж, сүлжээ, имэйл хаягийн аюулгүй байдлыг хариуцна. Зөвшөөрөлгүй нэвтрэлт эсвэл нэвтрэх мэдээлэл алдагдсан гэж сэжиглэсэн даруйд байгууллагын админд, шаардлагатай нөхцөлд үйлчилгээ үзүүлэгчид мэдэгдэнэ.
4.10. Сэжигтэй үйлдэл, халдлага илэрсэн үед үйлчилгээ үзүүлэгч холбогдох бүртгэлийн хандалтыг түр хязгаарлаж, үйлчлүүлэгч байгууллагын админд боломжит богино хугацаанд мэдэгдэнэ.
4.11. Байгууллага дараалсан 12 сар системийг ашиглаагүй бол Үйлчилгээ үзүүлэгч байгууллагын админд урьдчилан мэдэгдсэний дараа бүртгэлийг идэвхгүй болгож болно.
5.1. Харилцагчийнхаа мэдээллийг системд оруулах байгууллага нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу мэдээлэл хариуцагч, Үйлчилгээ үзүүлэгч нь мэдээлэл боловсруулагч болно.
5.2. Мэдээллийг цуглуулах, системд оруулах хууль ёсны үндэслэл (хуульд заасан үүрэг, мэдээллийн эзний зөвшөөрлийг авах г.м.)-ийг хангах, мэдээллийн эзэнд мэдэгдэх, түүний хүсэлтийг шийдвэрлэх нь үйлчлүүлэгч байгууллагын үүрэг тул шалгалтад шаардлагатай хамгийн бага мэдээллийг оруулах, хүний эмзэг мэдээлэл оруулахгүй байх.
5.3. Үйлчилгээ үзүүлэгч үйлчлүүлэгчийн оруулсан хүний хувийн мэдээллийг зөвхөн үйлчилгээ үзүүлэх, түүхийг хадгалах, тайланг баталгаажуулах зорилгоор ашиглана.
5.4. Үйлчлүүлэгчийн шалгасан харилцагчид, шалгалтын түүх, үр дүн, тайлан нь байгууллагын нууц мэдээлэл бөгөөд үйлчилгээ үзүүлэгч нь үүнийг хуульд заасан эрх бүхий байгууллагын шаардлагаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд задруулахгүй.
5.5. Мэдээллийн аюулгүй байдлын ноцтой зөрчил гарвал Үйлчилгээ үзүүлэгч нь хуулийн дагуу арга хэмжээ авч, үйлчлүүлэгчид мэдэгдэнэ.
5.6. Мэдээлэл хадгалах, устгах хугацаа, аюулгүй байдлын арга хэмжээ, зөрчлийн үед мэдэгдэх нөхцөлийг нууцлал ба мэдээллийн аюулгүй байдлын бодлогоор тогтооно. 5.7. Үйлдлийн түүх нь хэрэглэгч болон байгууллагын админы системд хийсэн үйлдэл бүрийг хадгална. 5.8. Үйлчилгээ үзүүлэгч нь нэвтрэх үед IP хаяг, төхөөрөмжийн мэдээллийг аюулгүй байдлын зорилгоор бүртгэнэ.
6.1. Системд багц бүрийн сарын болон жилийн төлбөр, сард тулгах боломжтой шалгалтын тоо, задгай үнэ бүхий нөхцлийг харуулна. Байгууллагын бүх хэрэглэгч нэг багцыг хамтдаа ашиглана.
6.2. Шинээр бүртгүүлсэн байгууллагад үнэгүй туршилтын багц автоматаар идэвхжинэ. Үнэгүй багцыг хязгаарлагдмал тоогоор сунгах бөгөөд гэрээ байгуулсаны дараа бусад багцаас сонгох үйлдлийг хийх боломжтой болно.
6.3. Багцийн төлбөрийг төлөхдөө байгууллагын хэтэвчийг цэнэглэх бөгөөд төлбөр төлөгдсөний дараа багц идэвхжинэ.
6.4. Багцад багтсан тулгалтын тоо сар бүр шинээр эхэлнэ. Өөрөөр хэлбэл тухайн багцад багтах ашиглаагүй тулгалтын тоо дараагийн сард хуримтлагдахгүй.
6.5. Нэг байгууллага нэг удаад нэг идэвхтэй багцтай байна. Идэвхтэй багцтай байх үед өөр багц шинээр худалдан авбал шинэ багц тэр дороо эхэлж, өмнөх багцын ашиглаагүй шалгалтын тоо болон үлдсэн хоног шилжихгүй.
6.6. Багцыг жилээр авбал хөнгөлөлт эдэлнэ. Жилийн багц 365 хоног хүчинтэй бөгөөд багцад багтах тулгалтын тоо сар бүр шинээр эхэлнэ.
6.7. Системд харуулсан үнэд нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) багтаагүй.
7.1. Гэрээ байгуулсан байгууллага хэтэвчээ урьдчилан цэнэглэж, багц, нэмэлт жагсаалт, задгай шалгалт, автомат сунгалтын төлбөрийг хэтэвчнээс төлнө.
7.2. Шалгалт хийх бүрд багцад багтсан шалгалтын тооноос хасагдана. Сонгосон багцын шалгалтын тоо дуусахад цаашдын шалгалт бүрийн төлбөрийг багцад заасан задгай үнээр хэтэвчнээс хасна. Хэтэвчинд үлдэгдэл задгай шалгалтын төлбөрт хүрэлцэхгүй бол шалгалт хийгдэхгүй.
7.3. Хэтэвч цэнэглэх хүсэлтэд нэхэмжлэх, төлбөр баталгаажихад төлбөрийн баримтыг байгууллагын бүртгэлтэй имэйл рүү илгээнэ. Төлбөрийн баримтыг хууль тогтоомжийн дагуу олгоно.
7.4. Хэтэвчний үлдэгдэл, төлсөн багцын төлбөр, ашиглаагүй шалгалтын тоог мөнгө хэлбэрээр буцаан олгохгүй. Үүнд гэрээ дуусгавар болох тохиолдол мөн хамаарна.
7.5. Төлбөр төлөгдөөгүй, хэтэвчинд мөнгө хүрэлцээгүй нь гэрээ цуцлах үндэслэл болохгүй бөгөөд зөвхөн төлбөр төлөгдөх хүртэл шалгалт хийх боломж түр хязгаарлагдана.
8.1. Багц болон нэмэлт жагсаалтын хугацаа дуусахад тухайн үед мөрдөгдөж буй үйлчилгээний үнээр хэтэвчнээс багцын төлбөрийг нь хасаж автоматаар сунгана.
8.2. Сонгосон багцын хугацаа дуусахад хэтэвчний үлдэгдэл багцыг сунгах төлбөрт хүрэлцэхгүй бол шалгалт хийх боломжгүй болж, хэтэвч цэнэглэгдмэгц эхлээд багц, дараа нь нэмэлт жагсаалт автоматаар сунгагдана.
8.3. Автомат сунгалтыг байгууллагын админ системээс зогсоох боломжтой. Тухайн багцын автомат сунгалтыг зогсоох үйлдэл хийсэн үед идэвхтэй багцын хугацаа дуустал ашиглах боломжтой бөгөөд хугацаа дуусахад хэтэвчнээс багцын төлбөр автоматаар хасагдахгүй, зөвхөн үйлчилгээ зогсоно.
8.4. Зогсоосон автомат сунгалтыг аль ч ажилтан сэргээж болно.
8.5. Автомат сунгалтыг зогсооход хүлээгдэж буй бууруулах захиалга болон жилийн сүүлийн багцын сард өгсөн ахиулах захиалга цуцлагдаж, барьсан мөнгө хэтэвчинд буцна.
9.1. Зөвхөн жилээр авсан багцыг хугацааны дундуур ахиулах, бууруулах боломжтой.
9.2. Ахиулах: шинэ багц одоогийн багцын сар дуусахад эхэлнэ. Жилийн үлдсэн багцын сарын үнийн зөрүүг захиалга өгөх үед хэтэвчнээс барина. Жилийн дуусах хугацаа өөрчлөгдөхгүй. Жилийн сүүлийн багцын сард ахиулахад автомат сунгалт асаалттай байх шаардлагатай бөгөөд шинэ багцын жилийн үнийг бүтнээр барьж, жилийн хугацаа дуусахад шинэ багцаар сунгана. Захиалгыг цуцалбал барьсан мөнгө бүтнээрээ буцна.
9.3. Бууруулах: багцын жилийн хугацаа дуусахад дараагийн багц эхэлж, тухайн багцаар жилээр сунгагдана. Одоогийн жилийн төлбөр буцаагдахгүй.
9.4. Нэг удаад зөвхөн нэг захиалга (ахиулах эсвэл бууруулах) хүлээгдэнэ.
10.1. Нэмэлт жагсаалтыг гэрээ байгуулсан, идэвхтэй багцтай байгууллага хэтэвчнээс төлбөрийг төлж худалдан авах боломжтой.
10.2. Нэмэлт жагсаалтын ашиглах хугацаа идэвхтэй багцын хугацаагаар тодорхойлогдоно.
10.3. Нэмэлт жагсаалт нь зөвхөн тулгах жагсаалтыг нэмэх бөгөөд багцын шалгалтын тоо, хугацааг өөрчлөхгүй.
10.4. Багц идэвхгүй болсон, гэрээ цуцлагдсан бол нэмэлт жагсаалт сунгагдахгүй.
11.1. Купон нь багц худалдан авахад үнээс хувь эсвэл дүнгээр хөнгөлөх, эсвэл багцын хугацааг уртасгах код бөгөөд үйлчилгээ үзүүлэгчээс олгоно.
11.2. Нэг купоныг нэг л удаа ашиглана. Купоны хөнгөлөлт зөвхөн тухайн худалдан авалтад үйлчилж, автомат сунгалтад үйлчлэхгүй.
12.1. Гэрээ байгуулсан байгууллага бүр промо кодтой байна. Үйлчлүүлэгч байгууллагын промо кодыг ашиглан шинэ байгууллагыг "Verdecx" системд урих боломжтой.
12.2. Урьсан байгууллагын промо кодыг шинэ байгууллага бүртгэл үүсгэхдээ нэг удаа оруулах бөгөөд анхны төлбөрөө төлсөний дараа урьсан байгууллагын хэтэвчинд урамшуулал нэмэгдэнэ.
12.3. Промо кодыг ашиглан бүртгүүлсэн байгууллага төлбөр төлөх бүрт тухайн төлбөрийн тодорхой хувийг урьсан байгууллагын хэтэвчинд урамшуулал болгон нэмнэ.
12.3. Промо кодын урамшууллыг зөвхөн идэвхтэй, гэрээ байгуулсан байгууллага авах боломжтой.
12.4. Промо кодын урамшуулалын хувийг үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс өөрчлөх боломжтой.
12.5. Урамшууллыг хэтэвчинд олгох бөгөөд бэлэн мөнгөөр олгохгүй. Урамшуулал авах зорилгоор зохиомол байгууллага бүртгүүлсэн бол олгосон урамшууллыг хүчингүй болгоно.
13.1. Үйлчилгээг зөвхөн дараах зорилгоор ашиглана:
13.2. Дараах үйлдлийг хориглоно:
14.1. Үйлчилгээ үзүүлэгчийн хүлээх үүрэг:
14.2. Энэхүү нөхцөлийг зөрчсөн тохиолдолд хэрэглэгч эсвэл байгууллагын эрхийг үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс түдгэлзүүлж, хааж болно. Түдгэлзүүлэхийн өмнө шалтгаан болон зөрчлийг арилгах хугацааг (ажлын 5 өдөрт багтааж) имэйлээр мэдэгдэнэ. Аюулгүй байдал, хуулийн шаардлага, хууль бус ашиглалтын сэжигтэй тохиолдолд урьдчилан мэдэгдэлгүйгээр түдгэлзүүлж, дараа нь мэдэгдэнэ.
14.3. Түдгэлзүүлсэн хугацаанд шинэ шалгалт хийх боломжгүй. Аюулгүй байдлын шалтгаангүй бол өмнөх үр дүнг харах, тайлан татах боломж хадгалагдана.
14.4. Үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс багцын үнэ, жагсаалтын бүрэлдэхүүн болон системийн боломжийг өөрчилж болох ч энэ нь таны худалдан авсан багцын хугацаа дуустал нөлөөлөхгүй.
15.1. Үйлчилгээ үзүүлэгч нь дараах тохиолдолд хариуцлага хүлээхгүй:
15.2. Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчлүүлэгчийн ирээдүйд олох байсан ашиг, нэр хүндэд учирсан хохирол зэрэг шууд бус хохирлыг хариуцахгүй. Үйлчилгээ үзүүлэгчийн хүлээх хариуцлагын хүрээнд төлөх төлбөр нь байгууллагат хохирол учрахаас өмнөх сүүлийн 12 сард төлсөн үйлчилгээний төлбөрийн нийт дүнгээс хэтрэхгүй.
15.3. Байгууллагын ажилтан буюу хэрэглэгч системийг зориулалтын бусаар ашигласнаас хэтэвч эсвэл шалгалтын тоо зарцуулагдсан бол үйлчлүүлэгч байгууллага хариуцна.
16.1. VerdecX систем, түүний программ хангамж, аргачлал, загвар, нэр, лого нь Үйлчилгээ үзүүлэгчийн өмч бөгөөд байгууллага нь зөвхөн энэхүү нөхцөлийн хүрээнд, бусдад шилжүүлэх эрхгүйгээр ашиглана.
16.2. Хоригийн жагсаалтууд нь тэдгээрийг нийтэлсэн байгууллагын мэдээлэл. Байгууллагын оруулсан өөрийн жагсаалт, тайлан үйлчлүүлэгчийн өмч байна.
17.1. Байгууллага нь багцын автомат сунгалтыг зогсоож үйлчилгээг дуусгавар болгож болно. Гэрээ цуцлах журмыг гэрээгээр зохицуулна.
17.2. Багцын үйлчилгээг зогсоосноос хойш 30 хоногийн дотор байгууллагын өөрийн хэрэглэгчдийн шалгалтын түүх устгаж болно.
17.3. Үйлчилгээг дуусгавар болохоос өмнө үүссэн төлбөрийн үүрэг хэвээр үлдэнэ. Нууцлал, мэдээлэл хамгаалалт, өмчлөх эрх, төлбөр тооцоо, хариуцлагын заалтууд үйлчилгээ дуусгавар болсны дараа ч хүчинтэй.
18.1. Үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс энэхүү нөхцөлийг өөрчлөх бол өөрчлөлтийн талаарх мэдээллийг 30 хоногийн өмнө бүртгэлтэй байгууллагууд руу имэйлээр мэдэгдэнэ. Үнэ, багцын өөрчлөлт нь таны идэвхтэй багцын дараагийн сунгалтаас эхлэн үйлчилнэ.
18.2. Үйлчилгээний нөхцөлийн өөрчлөлттэй санал нийлэхгүй бол шинэ өөрчлөлтийг эхлэхээс өмнө багцын автомат сунгалтыг зогсоох эсвэл гэрээг цуцлах эрхтэй. Үйлчилгээний нөхцөл өөрчлөгдсөний дараа үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглаж буй бол шинэ нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
18.3. Хууль тогтоомж эсвэл эрх бүхий байгууллагын шаардлагаар хийх өөрчлөлтийг богино хугацаанд хэрэгжүүлж, боломжит хугацаанд мэдэгдэнэ.
18.4. Байгууллагын бүртгэлтэй имэйл рүү үйлчилгээний нөхцөлийн өөрчлөлтийн мэдэгдэлийг илгээснээс хойш ажлын 1 өдрийн дараа хүргэгдсэнд тооцно.
18.5. Байгууллага нь өөрийн хэрэглэгч, админы холбоо барих мэдээллээ өөрчлөгдсөн даруй системд шинэчлэн оруулна.
18.6. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн аль нэг заалт хүчин төгөлдөр бус болсон нь бусад заалтад нөлөөлөхгүй.
18.7. Энэхүү нөхцөлд Монгол Улсын хууль тогтоомж үйлчилнэ. Маргааныг харилцан тохиролцох замаар бөгөөс Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлнэ.
БУБИ КОНСАЛТИНГ ХХК · Регистр: 6682553
Хаяг: Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 50-20, Улаанбаатар
Утас: +976-60033535 · Имэйл: info@bubiconsulting.org
Сүүлд шинэчилсэн: 2026-11-24, 10:08