Ачаалж байна...
Ачаалж байна...
Огноо: ___ оны __ сарын __
Энэхүү бодлого нь БУБИ КОНСАЛТИНГ ХХК (цаашид "бид")-ийн VerdecX систем (цаашид "систем")-д хувийн мэдээлэл болон байгууллагын мэдээллийг хэрхэн цуглуулах, боловсруулах, хадгалах, хамгаалахыг тодорхойлно. Бодлогыг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль болон мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO/IEC 27001:2022 стандартын шаардлагад нийцүүлэн боловсруулсан.
Бидэнтэй цахим үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ байгуулсан байгууллагын хувьд энэхүү бодлого нь гэрээний мэдээлэл хамгаалах нөхцөл болж, гэрээний салшгүй хэсэг болно.
1.1. Үйлчлүүлэгч Байгууллага — мэдээлэл хариуцагч. Системд харилцагчийнхаа мэдээллийг оруулж шалгалт хийж буй байгууллага нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.8-д заасан мэдээлэл хариуцагч бөгөөд мэдээллийг цуглуулах хууль ёсны үндэслэлийг (хуульд заасан үүрэг, мэдээллийн эзний зөвшөөрөл, гэрээ) хангах, мэдээллийн эзэнд мэдэгдэх, түүний хүсэлтийг шийдвэрлэх үүрэгтэй.
1.2. Бид — мэдээлэл боловсруулагч. Байгууллагын оруулсан харилцагчийн мэдээллийн хувьд бид тус хуулийн 19 дүгээр зүйлд заасан мэдээлэл боловсруулагч бөгөөд зөвхөн байгууллагын даалгавар, гэрээнд дурьдсан үйлчилгээний хүрээнд мэдээллийг боловсруулна.
1.3. Бид — өөрийн мэдээллийн хариуцагч. Системийн хэрэглэгчийн бүртгэл, нэвтрэлт, төлбөр, үйлдлийн түүхийн мэдээллийн хувьд бид мэдээлэл хариуцагч болно.
| Ангилал | Мэдээлэл | Зорилго | Үндэслэл |
|---|---|---|---|
| Байгууллагын мэдээлэл | Нэр, регистрийн дугаар, хаяг, имэйл, утас, лого | Бүртгэл, гэрээ, төлбөр тооцоо | Гэрээ |
| Хэрэглэгчийн мэдээлэл | Овог, нэр, имэйл, утас, нууц үгийн хэш, эрх | Нэвтрэлт, эрхийн удирдлага | Гэрээ, хэрэглэгчийн зөвшөөрөл |
| Нэвтрэлтийн мэдээлэл | IP хаяг, хөтөч, төхөөрөмж, нэвтэрсэн огноо | Аюулгүй байдал, хууль бус хандалтыг илрүүлэх | Хууль ёсны ашиг сонирхол, аюулгүй байдлын үүрэг |
| Шалгалтын мэдээлэл | Харилцагчийн нэр, төрсөн он/огноо, улс, бичиг баримтын дугаар, шалгалтын үр дүн | Хориг тулгах үйлчилгээ үзүүлэх, түүх хадгалах | Байгууллагын даалгавар (мэдээлэл боловсруулагчийн хувьд) |
| Өөрийн жагсаалт | Байгууллагын оруулсан этгээдийн мэдээлэл | Байгууллагын дотоод жагсаалтаар тулгах | Байгууллагын даалгавар |
| Төлбөрийн мэдээлэл | Төлбөрийн дүн, хэлбэр, гүйлгээний утга, нэхэмжлэх | Төлбөр тооцоо, баримт олгох | Гэрээ, хууль |
| Үйлдлийн түүх | Хэн, хэзээ, ямар үйлдэл хийсэн | Хяналт, нотлох баримт, аюулгүй байдал | Хууль ёсны ашиг сонирхол |
2.1. Бид картын мэдээлэл, банкны нэвтрэх мэдээллийг цуглуулахгүй. QPay-ээр хийх төлбөрийг QPay-ийн систем дээр гүйцэтгэнэ.
2.2. Хориг тулгах үйлчилгээнд хүний эмзэг мэдээлэл (эрүүл мэнд, биометрик, шашин шүтлэг г.м.) шаардлагагүй. Ийм мэдээллийг шалгалтад оруулахгүй байхыг байгууллагаас хүснэ.
2.3. Хоригийн жагсаалтууд нь олон улсын байгууллага, улс орнуудын нийтэд ил болгосон албан ёсны мэдээлэл юм.
3.1. Бид мэдээллийг зөвхөн дээр заасан зорилгоор, шаардлагатай хамгийн бага хэмжээгээр боловсруулна. Байгууллагын оруулсан мэдээллийг өөр зорилгоор (сурталчилгаа, загвар сургах, бусад байгууллагад үйлчилгээ үзүүлэх г.м.) ашиглахгүй.
3.2. Систем шалгалтын үр дүнг автоматаар тооцоолдог ч мэдээллийн эзэнд нөлөөлөх эцсийн шийдвэрийг байгууллагын ажилтан гаргана. Систем хүний оролцоогүйгээр мэдээллийн эзний эрх, эрх чөлөөнд нөлөөлөх шийдвэр гаргахгүй.
3.3. Байгууллагын шалгасан харилцагчид, шалгалтын түүх, үр дүн, тайлан нь тухайн байгууллагын нууц мэдээлэл бөгөөд бид Байгууллагын нууцын тухай хуулийн 5.2-т заасны дагуу чанд хадгална. Байгууллага бүрийн мэдээлэл зөвхөн тухайн байгууллагын хэрэглэгчдэд харагдана.
| Чиглэл | Хэрэгжүүлж буй арга хэмжээ |
|---|---|
| Нэвтрэлт | Имэйлийг нэг удаагийн кодоор баталгаажуулах, нууц үгийг хэшээр хадгалах, буруу оролдлогын хязгаар, түгжилт тогтоох |
| Сешн | Богино хугацааны нэвтрэх токен, шинэчлэх токен, нууц үг солигдох эсвэл хэрэглэгч идэвхгүй болоход бүх сешнийг хүчингүй болгох |
| Хандалтын хяналт | Эрхэд суурилсан хандалт (байгууллагын админ, хэрэглэгч, системийн админ), байгууллага бүрийн мэдээллийг хооронд нь тусгаарлах, хүсэлт бүрт хэрэглэгчийн төлөв, эрхийг шалгах |
| Шифрлэлт | Бүх холболтыг TLS-ээр шифрлэх, өгөгдлийн сан болон файлын санг хадгалах үед шифрлэх, файлын санг нийтэд хаалттай байлгах |
| Үйлдлийн бүртгэл | Нэвтрэлт, шалгалт, хэвлэлт, төлбөр, эрх, тохиргооны өөрчлөлтийг өөрчлөх боломжгүй бүртгэлд хөтлөх |
| Баримтын бүрэн бүтэн байдал | Тайлан бүрд давхардаагүй дугаар, QR кодоор системээс баталгаажуулах боломж олгох |
| Хөгжүүлэлт | Эх кодыг хувилбарын хяналтад байлгах, өөрчлөлтийг хянаж нэвтрүүлэх, туршилтын болон бодит орчныг тусгаарлах |
| Эмзэг байдал | Ашиглаж буй программ хангамжийн аюулгүй байдлын шинэчлэлтийг тогтмол хийх |
| Нөөцлөлт | Өгөгдлийн санг тогтмол нөөцөлж, нөөцөөс сэргээх боломжийг хангах |
Аюулгүй байдал нь хамтын үүрэг. Байгууллага өөрийн ажилтнуудын эрхийг зөв удирдах, нэвтрэх мэдээллийг хамгаалах, ажлаас гарсан ажилтны эрхийг даруй хаах, өөрийн төхөөрөмж, сүлжээний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй (Үйлчилгээний нөхцөлийн 4-р хэсэг).
5.1. Мэдээллийн аюулгүй байдлын зөрчил илэрмэгц бид зөрчлийг таслан зогсоох, нөлөөллийг үнэлэх, нотлох баримтыг хадгалах арга хэмжээг даруй авна.
5.2. Зөрчил нь байгууллагын оруулсан мэдээлэлд хамаарвал Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 22.1-д заасны дагуу бид мэдэгдсэн даруйдаа, ямар ч тохиолдолд 72 цагийн дотор тухайн байгууллагад бүртгэлтэй имэйлээр мэдэгдэнэ. Мэдэгдэлд:
5.3. Мэдээллийн эзэнд мэдэгдэх (тус хуулийн 22.2) үүргийг мэдээлэл хариуцагч байгууллага хэрэгжүүлэх бөгөөд бид шаардлагатай мэдээллээр хангаж туслана.
5.4. Мэдээллийн системийн аюулгүй байдал алдагдсан, кибер халдлагад өртсөн бол бид хуулийн дагуу цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэнэ. Өөрсдийн мэдээлэл хариуцагчийн хувьд гарсан зөрчил, авсан арга хэмжээний бүртгэлийг хөтөлж, хуульд заасан журмаар Хүний эрхийн Үндэсний Комисст хүргүүлнэ.
| Мэдээлэл | Хадгалах хугацаа |
|---|---|
| Шалгалтын түүх, тайлан, өөрийн жагсаалт | Гэрээ хүчинтэй хугацаанд. Гэрээ дуусгавар болсноос хойш 30 хоногийн дотор байгууллага татаж авах боломжтой бөгөөд үүний дараа 60 хоногт багтаан устгана |
| Хэрэглэгчийн бүртгэл | Бүртгэл идэвхтэй хугацаанд, хаагдсанаас хойш 90 хоног |
| Нэвтрэлтийн бүртгэл | Хаагдсанаас хойш 1 жил |
| Үйлдлийн түүх | Гэрээ цуцлагдсанаас хойш 5 жил |
| Төлбөр, нэхэмжлэх, баримт | Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид заасан хугацаагаар |
| Нөөц хуулбар | Нөөцийн хадгалах хугацаа дуусахад устгасан мэдээлэл нөөцөөс мөн арилна |
6.1. Хадгалах хугацаа дууссан, эсвэл Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан үндэслэл бий болсон мэдээллийг сэргээх боломжгүйгээр устгана.
6.2. Мэдээлэл боловсруулах зорилго биелсэн бол байгууллагын хүсэлтээр мэдээлэл болон үр дүнг хуулбар үлдээлгүйгээр хүлээлгэн өгч, устгана (тус хуулийн 19.4.5).
6.3. Шалгалтын баримтыг хуулиар заасан хугацаанд хадгалах үүрэг (жишээ нь, мөнгө угаахтай тэмцэх хууль тогтоомжид заасан хадгалах хугацаа) байгууллагад хамаарах тул шаардлагатай тайланг байгууллага өөрийн архивт хадгална.
7.1. Мэдээллийн эзэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу өөрийн мэдээллийг мэдэх, хуулбар авах, залруулах, устгуулах, зөвшөөрлөө цуцлах, мэдээлэл боловсруулсны үр дүнд гаргасан шийдвэрт гомдол гаргах эрхтэй.
7.2. Харилцагчийн мэдээлэл: байгууллагын шалгасан харилцагч эрхээ эдлэх хүсэлтээ тухайн байгууллагад гаргана. Бидэнд шууд хүсэлт ирвэл тухайн байгууллагад шилжүүлж, байгууллагын даалгаврын дагуу мэдээллийг засах, устгахад туслана.
7.3. Хэрэглэгчийн мэдээлэл: системийн хэрэглэгч өөрийн мэдээллийг "Миний мэдээлэл" хуудаснаас засах ба бусад хүсэлтээ info@bubiconsulting.org хаягаар илгээнэ. Бид хүсэлтийг ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэнэ.
7.4. Мэдээллийн эзэн эрх нь зөрчигдсөн гэж үзвэл Үйлчүүлэгч байгууллагын нэр дээр Хүний эрхийн Үндэсний Комисст эсвэл шүүхэд гомдол гаргах эрхтэй.
8.1. Бид хувийн хэвшлийн хуулийн этгээд тул Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 6.1-д заасан нийтийн мэдээлэл хариуцагчид хамаарахгүй. Харин төрийн байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой байгууллага манай үйлчилгээг ашиглахдаа тус хуулиар хүлээсэн хязгаарлалттай мэдээллийн бүртгэл хөтлөх зэрэг үүргээ өөрөө хэрэгжүүлнэ. Үйлдлийн түүх энэ үүргийг биелүүлэхэд туслана.
8.2. Системийн тооцооллын аргачлал, тохиргоо, эх код, аюулгүй байдлын арга хэмжээний дэлгэрэнгүй нь бидний байгууллагын нууц бөгөөд Байгууллагын нууцын тухай хуулийн дагуу хамгаалагдана.
9.1. Үйлчилгээний нөхцөл, энэхүү бодлогын хэрэглэгч системд нэвтэрсэн (имэйлээр баталгаажсан) эрхээрээ аливаа зөвшөөрлийг өгөх бөгөөд зөвшөөрлийн огноо, хувилбарыг үйлдлийн түүхэд хадгална. Энэ нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 8.3, 8.4-т заасан цахим хэлбэрийн зөвшөөрөл болно.
9.2. Байгууллага хоорондын гэрээг Цахим гарын үсгийн тухай хуулийн 6, 7 дугаар зүйлд заасан тоон гарын үсэг, цахим тамгаар, эсвэл цаасан хэлбэрээр гарын үсэг, тамгаар баталгаажуулна.
10.1. Бид энэхүү бодлогыг хууль тогтоомж, систем, эрсдэлийн өөрчлөлтийн дагуу жилд нэгээс доошгүй удаа хянаж шинэчилнэ. Мэдээллийн эзний эрх, мэдээлэл боловсруулах нөхцөлд нөлөөлөх өөрчлөлтийг хүчин төгсөхөөс 30 хоногийн өмнө системд нийтэлж, имэйлээр мэдэгдэнэ.
Хувийн мэдээлэл, мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой хүсэлт, гомдол, зөрчлийн мэдээллийг дараах хаягаар хүлээн авна:
БУБИ КОНСАЛТИНГ ХХК · Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан ажилтан
Имэйл: info@bubiconsulting.org · Утас: +976-60033535
Хаяг: Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 50-20, Улаанбаатар
Сүүлд шинэчилсэн: 2026-11-24, 11:25