Ачаалж байна...
Ачаалж байна...
VerdecX системийг хэрхэн ашиглах заавар. Үйлчилгээний дүрэм, эрх, үүргийг Үйлчилгээний нөхцөлөөс харна уу.
Байгууллагаа бүртгүүлсэн хүн байгууллагын админ болж, туршилтын үнэгүй багц автоматаар идэвхжинэ.
Нэгдсэн ажилтан хэрэглэгч эрхтэй болно. Гэрээ байгуулаагүй байгууллага 3 хүртэл хэрэглэгчтэй байна.
| Боломж | Хэрэглэгч | Байгууллагын админ |
|---|---|---|
| Хориг тулгах (нэг харилцагч, файлаар) | ✓ | ✓ |
| Байгууллагын бүх шалгалтын түүх үзэх, тайлан хэвлэх | ✓ | ✓ |
| Багц худалдан авах, сунгах, хэтэвч цэнэглэх, купон ашиглах | ✓ | ✓ |
| Нэмэлт жагсаалт худалдан авах, сунгах | ✓ | ✓ |
| Автомат сунгалтыг сэргээх | ✓ | ✓ |
| Жилийн багцыг ахиулах, бууруулах захиалгыг цуцлах | ✓ | ✓ |
| Шалгалтад өөрийн жагсаалтыг сонгох | ✓ | ✓ |
| Автомат сунгалтыг зогсоох | ✓ | |
| Жилийн багцыг бууруулах, ахиулах захиалгыг цуцлах | ✓ | |
| Санал болгосон байгууллагын промо код оруулах | ✓ | |
| Өөрийн жагсаалтыг үүсгэх, засах | ✓ | |
| Ажилтнуудын эрхийг удирдах | ✓ | |
| Тайлан, үйлдлийн түүх үзэх | ✓ |
Хориг тулгах цэсний Нэг харилцагч хэсэгт дараах мэдээллийг оруулна:
| Талбар | Тайлбар |
|---|---|
| Төрөл | Хувь хүн, хуулийн этгээд, хөлөг онгоц, нисэх онгоц эсвэл "Бүгд" |
| Нэр | Овог нэр эсвэл байгууллагын нэр. Кирилл, латин аль ч үсгээр бичнэ (жишээ: "Батын Дорж", "Bat-Erdene Dorj", "Golden Gobi LLC") |
| Төрсөн он / огноо | "1975" эсвэл "1975-03-21" |
| Улс | Иргэншил, оршин суугаа эсвэл бүртгэлтэй улс |
| Бичиг баримтын дугаар | Паспорт, регистр, IMO, татварын дугаар г.м. |
| Жагсаалтууд | Аль жагсаалтаар тулгахаа сонгоно. Жагсаалт бүрийн бичлэгийн тоо, сүүлд шинэчлэгдсэн огноо харагдана |
| Тохирлын босго | Хэдэн хувиас дээш төстэй бичлэгийг харуулахыг заана |
Зөвлөмж:
Систем нэрийг кирилл, латин бичлэгийн ялгаа, үсгийн алдаа, нэрийн дараалал солигдсон, нийлүүлж эсвэл салгаж бичсэн (жишээ: "Abdulrahman" ба "Abdul Rahman") тохиолдолд ч төстэй гэж олно. Төрсөн огноо, улс таарвал оноо нэмэгдэж, зөрвөл буурна.
Илэрсэн тохирол бүрд оноо (0–100) болон эрсдэлийн түвшин харагдана:
Тохирол дээр дарж жагсаалтад бүртгэгдсэн нэр, өөр нэрс, төрсөн огноо, улс, бичиг баримт, хоригийн хөтөлбөр, тайлбарыг харна. Таны оруулсан мэдээлэлтэй "таарсан", "зөрсөн", "мэдээлэлгүй" эсэх тэмдэглэгдэнэ. Оноо өндөр тохирлыг бусад мэдээллээр нягтлан шалгана уу.
Нэг файлд 200 хүртэл мөр (2MB хүртэл) оруулна. Хоосон мөрийг алгасна. Алдаатай мөр болон багцын тоо, хэтэвч дууссанаас шалгагдаагүй мөрүүдийг шалтгаантай нь үр дүнд харуулна. Мөр бүрийн үр дүн түүхэнд тусад нь хадгалагдана.
Хориг тулгах хуудасны доод хэсэгт байгууллагын хийсэн шалгалтууд харагдана. Шалгалт дээр дарж тухайн үеийн үр дүн, хэн хэзээ шалгасныг харна. Жагсаалт шинэчлэгдсэн ч хуучин үр дүн өөрчлөгдөхгүй.
Тохирлын дэлгэрэнгүй хэсгийн Хэвлэх товчоор тайлан гаргаж хэвлэх эсвэл PDF-ээр хадгална. Тайланд:
Нэг тохирлыг хэд ч удаа хэвлэж болох бөгөөд хэвлэх бүрт шинэ дугаар олгогдож, хэвлэлтийн түүх тохирлын доор харагдана.
Тайлан дээрх QR кодыг утсаараа уншуулахад тайлан жинхэнэ эсэхийг харуулах хуудас нээгдэнэ. Системд бүртгэлгүй баримт бол "Баримт баталгаажаагүй" гэж харуулна. Энэ хуудсыг нэвтрээгүй хүн ч нээж болно.
Банкаар шилжүүлэхдээ системд заасан данс, гүйлгээний утгыг яг таг бичнэ. Шилжүүлгийг баталгаажуулмагц багц идэвхжинэ.
Жишээ: багцын сард 100 шалгалттай багцыг жилээр авбал багцын сар бүр 100 шалгалт хийх эрхтэй. Гуравдугаар багцын сард 60 шалгалт хийсэн бол үлдсэн 40 нь дараагийн сард нэмэгдэхгүй, дахин 100 болно.
Багц, төлбөр хуудасны Хэтэвч хэсгээс Цэнэглэх дарж дүнгээ оруулна. Нэхэмжлэх таны болон байгууллагын админуудын имэйл рүү очно. Хэтэвчний бүх гүйлгээ, төлбөр, нэхэмжлэх, баримт энэ хуудсанд харагдана.
Багцын шалгалтын тоо дуусахад систем танд мэдэгдэж, нэг шалгалтын үнийг харуулна. Зөвшөөрвөл цаашдын шалгалт хэтэвчнээс төлөгдөнө.
Идэвхтэй багцын карт дээр автомат сунгалтын төлөв харагдана. Байгууллагын админ Автомат сунгалт зогсоох товчоор зогсооно. Зогссон сунгалтыг аль ч ажилтан Автомат сунгалт сэргээх товчоор сэргээнэ. Хэтэвч хүрэлцэхгүйгээс сунгагдаагүй бол хуудасны дээд хэсэгт дутуу дүнг харуулж, Цэнэглэх товч гарна.
Идэвхтэй жилийн багцын карт дээрх Багц ахиулах эсвэл Багц бууруулах (байгууллагын админ) товчийг дарж шинэ багцаа сонгоно. Хэрэгжих огноо, хэтэвчнээс барих дүнг баталгаажуулахаас өмнө харуулна.
Жишээ: жилийн багцын тавдугаар багцын сард ахиулах захиалга өгвөл үлдсэн 7 багцын сарын үнийн зөрүүг төлж, шинэ багц зургадугаар багцын сарын эхнээс эхэлнэ.
Хүлээгдэж буй захиалга карт дээр харагдах бөгөөд Цуцлах товчоор цуцална.
Багц, төлбөр хуудасны Улсын нэмэлт жагсаалт хэсгээс хүссэн жагсаалтынхаа Идэвхжүүлэх товчийг дарна. Төлбөр хэтэвчнээс хасагдаж, жагсаалт Хориг тулгах хуудсанд сонголт болж нэмэгдэнэ. Идэвхтэй жагсаалтыг Сунгах товчоор хугацааг нь урьдчилан сунгаж болно.
Гэрээ байгуулсан байгууллагын промо код Багц, төлбөр хуудасны санал болголтын хэсэгт харагдана. Энэ кодыг бусад байгууллагад өгөөд, тэд бүртгүүлэхдээ оруулбал тэдний төлбөр бүрээс танай хэтэвчинд урамшуулал орно.
Жишээ: "А" байгууллага "Б"-г, "Б" нь "В"-г урьсан. "В" 1,000,000₮ төлөхөд "Б" промо кодын хувиар, "А" нь 1%-иар (10,000₮) урамшуулал авна.
Бүртгүүлэхдээ промо код оруулаагүй бол байгууллагын админ Багц, төлбөр хуудаснаас анхны төлбөр хийхээс өмнө нэг удаа оруулж болно.
Хэрэглэгчид цэснээс:
Өөрийн эрх, төлөвийг өөрчлөх боломжгүй. Үүнийг өөр админ хийнэ.
Өөрийн жагсаалт цэснээс:
Идэвхтэй жагсаалт Хориг тулгах хуудсанд сонголт болж гарна.
Асуулт, санал хүсэлтээ info@bubiconsulting.org хаяг болон VerdecX-ийн Facebook хуудсаар илгээнэ үү. Утас: +976-60033535.